Нийтийн дуучид бут авах нь
Нийтэлсэн: 9 сар өмнө

Нэгэн үе хүчээ авч байсан ч хэсэг зуур алга болсон нийтийн дуучдыг “амралт авч, хүчээ нөөж, цусаа сэлбэсэн” гэж өмгөөлөх нэгэн байхад, зарим нь “үе нь дууссан” гэж товчхон тодорхойлох болсон.  


Харин нийтийн дуучид сүүлийн үед тун ч идэвхтэй байх болж шинэ залуу уран бүтээлчид борооны дараах мөөг шиг олширч байгаа энэ цаг үед нэг, нэгээрээ хол явахгүй гэдгийг мэдэрч “Олны хүч оломгүй далай” гэдэг зарчмаар ажиллаж байгаа гэлтэй.


Өнгөрсөн өвөл хэд хэдэн удаа хамтарсан тоглолт хийсэн нийтийн дууныхан энэ удаа ч мөн хүчээ нэгтгэж, бут авахаар шийджээ.


Тэд ирэх сарын 8-нд “Монгол түмний аялгуу” нэрийн дор нэгдэж, “Бөхийн өргөө”-ний жаврыг үргээх гэж байна.


Уг тоглолтонд гавьяат жүжигчин Д.Энхзул, Б.Батбаяр, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Амаржаргал, С.Жавхлан тэргүүтэй нийтийн дууны үе үеийн уран бүтээлчид оролцох аж.


Мөн тоглолтын үеэр үзэгчдийн дундаас азтан шалгаруулж, аз хийморийг нь мялаах юм байна.


Б.Хадбаатар
 


Сайт таалагдаж байвал лайк дараарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Mnews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Mnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг Mnews.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
Хэрэглэгчийн нэр:

Сэтгэгдэл бичих:
Нийт сэтгэгдэл: 0
Cүүлийн сэтгэгдэл