Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, манлайлан оролцож буй “Эрдэнэс Монгол” нэгдэл энэ жил 1.2 сая мод тарихаар төлөвлөсөн. 

Энэ хүрээнд олон улсын “Эко” цэцэрлэгт хүрээлэнд гацуур мод тарьж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулалт хийлээ. Улаанбаатар хотын зүүн талд орших уг цэцэрлэгт хүрээлэнг моджуулж, засч тохижуулан олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж буйг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай танилцуулав. 

 “Эрдэнэс Монгол” нэгдэл хариуцлагатай уул уурхайг үлгэрлэж, 2030 он хүртэлх хугацаанд нийт 291.5 сая мод тарих амлалт өгч, “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл гурван мод тутмын нэгийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн хамт олон тарих юм. 

Тарьсан мод бүрээ ургуулахын төлөө мэргэжлийн компаниудтай хамтарч, арчилгаа усалгааг хариуцуулах, орон нутгийн иргэдийг харуул хамгаалалтын ажилд татан оролцуулах зэргээр хүчин чармайлт гаргаж байна. 

Тарьчихаад мартах биш тарьсан модоо хамгаалж, тогтмол арчилдаг соёл бий болгох замаар байгаль орчны тэнцвэр хадгалах, цөлжилтийг сааруулах, ногоон ирээдүйг бүтээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодит үр дүнд хүргэхийг зорьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа.

З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 04 дүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийнхний амь насыг аварсан юм.

Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна. 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас: Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна.

Үндэсний статистикийн хорооноос хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулж байна. Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдээс Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин харин эрэгтэй хүүхдүүдээс Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс нэртэй хүүхдүүд хамгийн олон байна. 

Манай улсын нийт хүн амын 36.1 хувь буюу 1.3 сая нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй. 

2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 78.7 мянган хүүхэд суралцжээ. 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд багачууд, дүү нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. Нийслэл хотын хөгжил зөвхөн зам, барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Харин хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүн төвтэй хот байх учиртай. Тиймээс нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөөд байна. Хүүхдийн эрхийг хангасан, хүүхдэд ээлтэй Улаанбаатарын төлөө хүн бүр за гэж, заавал хийцгээе” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Увс нуурын савын Чигж, Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Улз, Алтай нуруунаас эхтэй Чигэртэй, Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10–25 см-ээр нэмэгдсэн байна. Харин Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см буурсан хэдий ч үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна.

Маргааш буюу 06 дугаар сарын 02-ний өдөр Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгаль орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсгүүд гурван бүсэд ажиллаж байгаа бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаярын ахалсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллалаа.

Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Өнөрнасан болон холбогдох байгууллагуудын төлөөлөл багтаж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.

Өнөөдрийн байдлаар Даланжаргалан суманд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 75, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Ажлын хэсэг эхлээд ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Хасрич” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Шалгалтаар уурхайн талбайд хамгаалалтын хашаа, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг бүрэн байрлуулаагүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад бүрэн танилцуулаагүй, зарим баримт бичгийн бүрдэл дутуу байсныг тогтоож, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Түүнчлэн ажиллах хүчний бүтцэд гадаад ажилчдын эзлэх хувь өндөр байгаа тул хөдөлмөр эрхлэлт, гадаад ажиллах хүчинтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран нягтлан шалгаж байгаа аж.

Үргэлжлүүлэн ажлын хэсэг “Гүн орд” ХХК-ийн нөхөн сэргээлт хийж буй талбайд ажиллав. Тус талбай нь өмнө нь бичил уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч доройтсон бөгөөд нийт 4.3 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Шалгалтаар нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим баримт бичгийн бүрдэл хангалтгүй байсныг тогтоож, холбогдох чиглэл өгсөн байна.

Мөн “Ундармал хүдэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр уурхайн зөвшөөрөлтэй талбайд байрлах биет бус соёлын өвд хамаарах 14 булшийг хамгаалалтын бүс тогтоон хамгаалсан байдал болон археологи, палеонтологийн судалгааны ажлын явцтай танилцжээ.

Хяналт шалгалтын үеэр БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө, эрсдэл учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын хууль тогтоомж, байгаль орчны зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, стандартын хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэхийг Дорноговь аймгийн Байгаль орчны газрын удирдлага болон улсын байцаагчдад үүрэг болголоо.

Мөн шалгалтын явцад аж ахуйн нэгжүүдэд нийтлэгээр илэрч буй хамгаалалтын хашаа, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээний бүрдэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага, баримт бичгийн бүрдүүлэлт, нөхөн сэргээлтийн төлөвлөлт, хэрэгжилт зэрэг зөрчил, дутагдлыг шуурхай арилгуулж, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллахыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгосон байна.

Түүнчлэн уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн ажилтан, албан хаагчид болон орон нутгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг чанд мөрдүүлэх, болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг холбогдох аж ахуйн нэгжүүд болон хяналтын байгууллагуудад үүрэг болголоо.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Өнөрнасан “Уурхайгаас гарах хамгийн том баялаг бол ашигт малтмал биш, уурхайчин хүн өөрөө юм. Иймээс уурхайн үйл ажиллагаанд хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах шаардлагатай” хэмээн онцоллоо.

Хяналт шалгалтын дүнг нэгтгэн холбогдох байгууллагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллах бөгөөд төлөвлөгөөт бус хяналт шалгалт үргэлжилж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Хүүхдийн ордноос уламжлал болгон Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулдаг “Хүүхдийн ертөнц-2026” Street Festival арга хэмжээ энэ жил өргөн хүрээнд зохион байгуулагдаж, улсын хэмжээнд 18,000 гаруй хүүхэд, гэр бүлийг нэгэн дор цуглуулсан баярын томоохон үйл ажиллагаа боллоо.

Арга хэмжээ парад алхалт, флаш моб бүжиг, “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдааны үзэсгэлэн болон хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан олон төрлийн соёл, урлаг, хөгжлийн үйл ажиллагаагаар эхэлсэн юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сүхбаатарын талбайд зохион байгуулсан “Хаки – Олон улсын наадам”-ын баярын тоглолтод Монголын Хүүхдийн ордны бүжиг, дуулаачийн дугуйлангийн 300 гаруй сурагч мэндчилгээ дэвшүүлэн оролцлоо.

ПАРАД АЛХААНЫ ОНЦЛОГ – АВАРГА ТОМ ХОС ЦАГААН ХУН

Энэ жилийн парад алхалтын онцлох бүтээл нь Монголын Хүүхдийн ордны зураг, гар урлалын багш, ажилтнуудаас бүрдсэн хамт олны урласан 4.8 метр өндөр, 8 метр урт аварга том хос цагаан хун байлаа.

Хун шувуу нь амар амгалан, хайр, үнэнч байдлын бэлгэдэл бөгөөд хүүхэд бүрийн гэрэл гэгээтэй ирээдүй, аз жаргалтай инээд хөөр, цагаахан мөрөөдлийг илэрхийлсэн энэхүү бүтээл үзэгчдийн анхаарлыг ихээхэн татав. Парад алхалтад Монголын Хүүхдийн ордны 400 гаруй сурагч оролцсон юм.

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” STREET FESTIVAL

2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 08:00-22:00 цагийн хооронд Баянгол зочид буудлын уулзвараас Шангри-Ла төвийн уулзвар хүртэлх авто замыг түр хугацаагаар хааж, хүүхэд багачууддаа зориулсан “Баярын гудамж”-ны үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд:

• Монголын Хүүхдийн ордны сурагчдын баярын тоглолт
• Контент бүтээх асар
• Мэргэжил сонголтын асар
• Cosplay тайзны үзүүлбэрүүд
• Open Mic Kids хөтөлбөр
• Бүжгийн Battle тэмцээн
• Бүтээлч хана будах хэсэг
• Face Painting зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН” – ХҮҮХДҮҮДИЙН МӨРӨӨДЛӨӨР БҮТЭЭГДСЭН ОРОН ЗАЙ

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн Тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын санаачилгаар Сүхбаатарын талбайн баруун талд байрлах хуучин Хотын захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд Монголын Хүүхдийн ордноос “Хүүхдийн ертөнц” Street Festival арга хэмжээний үеэр хүүхэд багачуудын санал, хүсэлтийг тусгах зорилгоор тусгай бүтээлч орон зайг байгууллаа.

Хүүхдүүд ирээдүйн Хүүхэд хөгжлийн ордонд ямар дугуйлан, сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг хүсэж байгаагаа ханын самбарт дүрслэн зурж, өөрсдийн үзэл бодол, сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой байв.

Ингэснээр шинэ Хүүхэд хөгжлийн ордон нь зөвхөн хүүхдүүдэд зориулсан барилга байгууламж бус, харин хүүхдүүдийн санал, хүсэл, мөрөөдөл, бүтээлч оролцоонд тулгуурлан хөгжих ирээдүйн орон зай болох эхлэлийг тавилаа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан нийслэлийн 20 гаруй оролцооны байгууллага хамтран зохион байгуулж буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд багачууд, дүү нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. Нийслэл хотын хөгжил зөвхөн зам, барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Харин хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүн төвтэй хот байх учиртай. Тиймээс нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөөд байна. Хүүхдийн эрхийг хангасан, хүүхдэд ээлтэй Улаанбаатарын төлөө хүн бүр “За” гэж заавал хийцгээе” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эх сурвалж: ZUV.MN


-Улс төрийн асуудал их орж ирж байгаа нь улстөрчдөд асуудал байна гэсэн үг-

Үндсэн хуулийн цэц улстөрчдөд үйлчилдэг, улс төрийн маргаан тасалдаг газар боллоо гэсэн шүүмжлэл их гарч байгаа билээ. ҮХЦ-ийн 2026 оны 02 дугаар тогтоол “Үндсэн хуулийн цэц хэн нэгэнд УИХ-ын гишүүдийг хэргээр хугацаагүй барьцаалах боломжийг баталгаажууллаа” гэсэн асуудал ид яригдаж, энэ шийдвэр нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн эрхзүйн байдлыг дордуулсан гэдэг шүүмжлэл гарч байна.  

Аль ч улс оронд “Хууль чухал уу, нийгмийн эрх ашиг чухал уу” гэдэг асуултад хариулт өгөх цаг тулгардаг. Тэгвэл энэ асуултад хариулт өгөх эцсийн субъект нь Үндсэн хуулийн шүүх /Манайд Үндсэн хуулийн цэц/ бөгөөд шийдвэр гаргахдаа нийгмийн эрх ашгийг эрхэмлэхийг эрмэлздэг байна. 

Хууль мөрдөж ажилладаг Парламент, Засгийн газар мухардалд орсон тохиолдолд гагцхүү Үндсэн хуулийн шүүх асуудлыг шийдвэрлэх эцсийн цэгийг тавьдаг. Ингэхдээ гаргасан шийдвэр нь нийгмийн чиг баримжаатай буюу Үндсэн хуульд заасан хүний эрхийн тухай заалтуудыг хангасан байх ёстой байдаг аж. 

Манай улс өрх толгойлсон ганц бие аав “Өрх толгойлсон эхэд олгох хүүхэд асарсны тэтгэмж” нь хүйсээр ялгаварлан гадуурхсан эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, Цэц “Ялгаварлан гадуурхсан байна” гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар хуульд “Өрх толгойлсон эх” гэж байсныг “Өрх толгойлсон эх, эцэг” болгож өөрчилсөн нь манайд энэ зөв зүйтэй жишиг тогтож эхэлж байгаагийн жишээ болсон. 

Гэхдээ хууль тогтоомжуудад байгаа Үндсэн хуульд заасан хүний баталгаатай эдлэх 18 эрхийг зөрчсөн заалтуудыг засаж залруулах, /ялангуяа хөдөлмөрийн харилцаа, шүүх эрх мэдэл, хэрэг хянан шийдвэрлэх үйл явцад гарч байгаа/ хүний эрх зөрчигдсөн кэйсүүдэд дүгнэлт хийж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажлыг илүү эрч далайцтай явуулмаар байна. Дүүгээ бусдад зэрлэгээр хөнөөлгөсөн иргэний гомдлыг хэлэлцэлгүй, хүн амины хэргийн шүүх хурлыг ч хийлгүй зургаан жил дарж, 25 удаа нээж хаасан тохиолдол байгаа талаар хохирогч иргэн хэвлэлд ярилцлага өгсөн нь нийгмийг цочроогоод байна. Хувь иргэнийг хууль тогтоомж, журмуудын “махны машин”-д оруулж хохироодог энэ мэт явдлыг эцэслэхийн тулд Үндсэн хуулийн цэц завгүй ажиллах ёстой. Гадны улсуудад ийм л байдаг.

Жишээ нь, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх жилд хэдэн мянган хэргийг хэлэлцэж шийдвэр гаргадаг ч иргэдийн дунд Парламент, Засгийн газар, хууль хэрэгжүүлэх болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагаас ч илүү нэр хүндтэй байдаг. Сайны жишээ болон магтагдаж байгаа нь ердөө л нийгмийн эрх ашгийг хамгаалах талд бат зогсч чадсаных гэдэг юм билээ.

Хуулийг эрх баригчид баталдаг ч нийгмийн буюу олон нийтийн нийтлэг эрх ашиг түүнээс дээр тавигддаг юм гэдэг зарчим баримталж, чухал асуудлаар шийдвэр гаргахдаа энэ зарчмыг мөрдөж чаддаг нь нэр хүндийг нь өнөөдрийн хэмжээнд хүргэжээ.

БНСУ-д Үндсэн хуулийн шүүх 1988 онд, Чон Ду Хваны дарангуйллын дэглэм нурж, улс оронд ардчилсан өөрчлөн байгуулалт хийгдэх /Зургадугаар бүгд найрамдах улсыг байгуулах/ үед байгуулагджээ.

Бүтцийн хувьд, Үндсэн хуулийн шүүх нь есөн гишүүнтэй. Гишүүдийг Ерөнхийлөгч батламжилдаг /Гурвыг нь Дээд шүүхийн зөвлөл, Үндэсний их хурал, үлдсэн гурвыг нь Ерөнхийлөгч санал болгодог/.

Өмнө нь Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянах бүтэц байсан ч цэвэр бэлгэдлийн шинж чанартай байж. Харин шинэчлэн зохион байгуулагдсанаасаа хойш ард иргэдийн дэмжлэгийг асар хурдан олж авсан түүхтэй. Иргэдийг цэцэд хандаж, эрхээ хамгаалуулах боломжийг хангаж чадсан, гомдол гаргах, шийдвэр гаргах процесс нь маш хурдан байдаг нь ингэж дэмжлэг авахад нөлөөлсөн гол хүчин зүйл гэж үздэг байна. Дагаж мөрдөх зарчим нь нэг, түүнийгээ яс дагаж мөрддөг учир шийдвэр гаргахад хугацаа бага шаарддаг. Анх байгуулагдсан жилээ 425 гомдол хүлээн авч шийдвэрлэсэн бол 2010 онд 1780 гомдол, байгуулагдсанаасаа хойших 20 жилд 21 000 өргөдөл гомдол ирсний 20 000-ыг нь хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн эрх баригчдын баталсан хууль Үндсэн хуульд харшилсныг 650 удаа, эрх баригчдын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөнийг 350 гаруй удаа тогтоож байсан гэсэн статистик байна /2010 оны байдлаар/.

БНСУ түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө огцруулсан түүхэн үйл явдал 2017 онд гарсныг уншигчид мэдэж байгаа. Тухайн үед Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгчийг огцруулах эцсийн шийдийг гаргасан. Хуулиараа бол Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч батламжилдаг. Энэ байгууллагад нөлөөлөх боломж өндөртэй субъект гэдгийг дээр өгүүлсэн. Тиймээс цэц энэ асуудлаар өөр шийдвэр гаргах магадлал байсан. Гэвч Пак Гын Хегийн нэр хүнд олон нийтийн дунд хэтэрхий унаж, нийгмийн эрх ашиг зөрчигдөх хэмжээнд тулсан гэдгийг ойлгож, шийдвэрээ гаргасан байдаг.

Пак Гын Хе Япон улстай хэлэлцээр хийхдээ хоёр улсын харилцаанд сэв суулгахуйц түүхийн зарим асуудлыг эргэж сөхөхгүй байх талаар тохиролцоо хийж, эдгээр асуудлын тоонд Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цэргүүдэд хүчээр үйлчлүүлдэг байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудлыг багтаасныг иргэд эрс эсэргүүцэж, зарим иргэн эсэргүүцлээ амьдаараа “зулын гол” болох хэмжээнд тэмцлийн хурц хэлбэрээр илэрхийлсэн эгзэгтэй үл явдлууд тухайн үед өрнөж байсан юм. Цагийн байдал эгзэгтэй ийм цаг үед Үндсэн хуулийн шүүх шийдвэр гаргаснаар уурлаж бухимдсан нийгмийн сэтгэл зүйг хормын дотор баяр тэмдэглэх хэмжээнд алга урвуулахын адил өөрчилсөн түүхтэй.

Өдгөө Парламент, Засгийн газар гээд БНСУ-ын төрийн бүх байгууллагуудаас ард иргэдийн дунд хамгийн өндөр нэр хүндтэй нь Үндсэн хуулийн шүүх. Эрх баригчдын баталсан хуулийн талд биш, ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах чиг баримжааг эрхэм болгосноор ийм амжилтад хүрсэн байна.

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх нийгмийн эрх ашгийг дээдлэх, хүний эрхийг хангах дээд зэргийн мэдрэмжтэй гэдгийг батлах нэг жишээ нь, “Эрх баригчид аливаа зүй ёсны шийдвэр гаргахаас татгалзах нь Үндсэн хуульд нийцэхгүй” болохыг тогтоосон” шийдвэр явдал юм. Өөрөөр хэлбэл, эрх баригчид ард түмний үндсэн эрхийг хамгаалах хууль тогтоомж гаргахгүй байх, эсхүл хууль тогтоомж нь үндэслэлгүй бөгөөд Үндсэн хуульд нийцээгүй болох нь “тодорхой” болсон тохиолдолд эрх баригчид Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үздэг байна. Энэ бол том ололт.

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн бас нэгэн том ололт бол “Нийгмийн суурь эрхийг нийгмийн үндсэн асуудал болгоход анхаарал хандуулах” тухай. Энэ нь Үндсэн хууль заагдсан хүний эрхийг хэрэгжүүлэхийг нийгмийн үндсэн асуудал болгох чиглэлд ажиллана гэсэн санаа юм.

БНСУ-ын Үндсэн хуульд нийгмийн буюу хүний үндсэн эрхийн тухай тодорхой заалтууд багтсан байдаг. Үүнд сурч боловсрох эрх /31 дүгээр зүйл/, хөдөлмөрлөх эрх /32 дугаар зүйл/ болон эрүүл орчинд амьдрах эрх /35 дугаар зүйл/ багтана. Нийгмийн үндсэн гол эрх болох хүний нэр төртэйгээр амьдрах эрх нь 34 дүгээр зүйлд тусгагдсан бөгөөд үүнд:

34 дугаар зүйл

Иргэн бүр хүн төрөлхтөнд зохистой хэмжээнд амьдрах эрхтэй. Төр нь нийгмийн аюулгүй байдал, нийгмийн халамжийг дэмжих үүрэг хүлээнэ. Төр нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг эрмэлзэнэ. Төр нь ахмад настан, залуучуудын эрх ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Төр нь хууль тогтоомжид заасны дагуу тахир дутуу, өндөр настан болон бусад шалтгааны улмаас амьжиргааны чадваргүй болсон иргэдийг хамгаална. Төр гамшгаас урьдчилан сэргийлж, ард түмнийг хохирлоос хамгаалахад чармайна.

гэж заажээ.

Үндсэн хуулийн шүүх дээр дурдсан эрхүүдийг хангахыг эрмэлзэж ажилласнаар жинхэнэ хүнлэг энэрэнгүй, иргэний нийгмийг байгуулна гэж үздэг байна. Энэ үзэл санаагаар Үндсэн хуулийн шүүх өөрийн санаачилгаар шийдвэр гаргаж болдог бөгөөд гаргасан шийдвэр цаашид жишиг болж үлддэг нь бас нэг онцлог. Ажил олгогч эзэд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, зургаан сараас доош хугацаагаар ажилласан ажилтныг халах явдал гардаг байжээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр ажилчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Сараар цалинжих замаар зургаан сараас бага хугацаанд ажилласан ажилчид”-ыг шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөх нь тэдний хөдөлмөр эрхлэх эрх болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн үйлдэл болно хэмээн шийдвэрлэсэн байдаг.

Чухам иймээс Үндсэн хуулийн шүүхийг гишүүд нь өөрсдөө ч ард иргэд ч “Үндэсний” хэмээн тодотгож, “Үндсэн хууль ба суурь эрхийг хамгаалагчдын байр суурийг бататган, бэхжүүлэх БНСУ-ын үндэсний, найдвартай байгууллага” гэхчлэн нэрлэдэг байна. Харин манайд Үндсэн хуулийн цэц жилд хэд хуралдаж хэдэн асуудал шийдвэрлэдэг билээ. Маш цөөхөн. Гэтэл манайх хүний эрх огт зөрчигддөггүй, хэлэлцэх асуудал багатай улс уу гэвэл тийм биш. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд баталгаатай эдлэх эрхүүдийг зааж өгсөн байдаг.

Арван зургадугаар зүйл.

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;

4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;

6/эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;

7/сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;

8/соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

9/шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

10/нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;

11/улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;

12/төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;

14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;

15/шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;

16/итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

17/төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;

18/улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.

Энэ нийтлэлийн гол агуулга нь ншигч та дээрх эрхүүдийг уншаад, зөрчигдсөн бол Цэцэд гомдол гаргаач ээ гэж л уриалж байгаа юм. Заавал өөрөө эрхээ зөрчүүлээгүй ч гэсэн эрх нь зөрчигдөж яваа бусдад тус болж өмнөөс нь өргөдөл өгөх юм уу, гарц гаргалгааг нь заагаад өгөөч ээ гэж хуульч өмгөөлөгчдөөс бас гуйж байгаа юм.