Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөрийг ирэх Даваа гарагаас олгохоор болжээ.
Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалтаас 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул иргэдэд ногдол ашиг тараахаар болсон.
Иймд 1072 хувьцаатай Монгол улсын иргэн бүр 285 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэж байгаа билээ.
285 мянган төгрөгний ашгаас татвар суутгагдан иргэдэд 256 мянган төгрөг олгогдоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулав.

ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Дүрслэл 1. Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ, хүрэлцээт байдлын үзүүлэлт

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрлэt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцох боломж олгох хүсэлт гаргажээ. Тэрбээр, “Олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрвөл, Парисын олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж хөдөө орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавилаа. Нэн түрүүнд Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Нийслэлийг 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтийг нийслэлийн удирдлагуудттай хамтран хийхээр болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны байгууллагын ажилтнуудтай хоёрдугаар сараас эхлэн уулзаж санал солилцон нөхцөл байдалтай биечлэн танилцаад Төрийн ордонд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил форумыг зохион байгууллаа. Түүнээс өмнө ингэж дүүргүүдийн гэр хороолол бүхий хороодоор биечлэн явж, жирийн иргэдийн амьдралтай тулж ажилладаг анхан шатны ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, үйл ажиллагаатай нь танилцсан Ерөнхий сайд байсангүй.

Ийнхүү уулзаж ярилцах үед хөндөгдсөн гол сэдэв бол мөнөөх л авто замын түгжрэл, хөрс, агаарын бохирдол, явган хүн явахад учрах саад бартаа, халтиргаа гулгаа, өвлийн цагт хөгжлийн бэрхшээлгүй иргэдийг бэрхшээлтэй болгож, бэрхшээлтэйг нь хойд насанд нь үдэж мэдэх хөлдүү гялгар хавтангууд, халтиргаа гулгаа, зундаа ус зайлуулах системгүйгээс шалтгаалж түр зуурын борооноор үерт автаж усаар цалгих гудамж, замууд, энэ хаврын шар усны их халиа, тошин, захын хорооллуудын гэрэлгүй харанхуй гудамжууд, хүйтний улирлын утаа униар, гуу жалганд овоорсон хур хог, ажилгүйчүүд, залхуучууд, архичид, мансуурагчид гээд дуусаж дундаршгүй олон асуудлууд.

Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн төв рүү очилгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ 15-20 минутад хүрч, төр, нийгмийн олон төрлийн үйлчилгээг авдаг болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтууд дээр хэлж явав.

“Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Бүсчлэл гэдэг нь эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж,  наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсон” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүүргүүдэд хийсэн уулзалтууд дээр онцолж байлаа.

Нэгдсэн форум дээр өчигдөр үг хэлэхдээ “Сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотой байсан” хэмээн Ерөнхий сайд дүгнэсэн юм.

Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувь дээр буюу багахан газарт байрладаг. Гэвч улсын нийт хүн амын 47.6 хувь энэ л тохмын чинээ газарт бөөгнөрч, ДНБ-ний 63 хувийг үйлдвэрлэж байна. Орон сууцжуулахын тулд юуны түрүүнд эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг шийдвэрлэх ёстой. Бас ундны усны нөөцөө ч арвилах учиртайг сануулах хэрэгггүй биз.

Тохмын чинээ газрын алга дарамхан хэсэг нь нийслэлийн гол төв болох Их, Бага тойруу. Гэтэл Бага тойруугийн 86 га газар буюу Улаанбаатарын нутаг дэвсгэрийн 0.2 хувьд төрийн 51 байгууллага, Их тойруугийн 770 га газарт төрийн 140 байгууллага төвлөрөн оршдог. Нийслэлийн суурьшлын бүсийн 58.2 хувийг гэр хороолол эзэлдэг. Улаанбаатар хотын 1.7 сая орчим хүн амын 841 мянга нь орон сууц, 797 мянга нь гэр хороололд амьдарч байна. Замын хөдөлгөөний түгжрэл, төвлөрөл, агаар, орчны бохирдол зэрэг нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор ажиллаж буй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн Улаанбаатар хот нэг цөмт хотоос олон төвт мегаполис нийслэл тийш тэмүүлж байна.

Нийслэл хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг Азийн Хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, нийслэлийн төсвийн санхүүжилттэйгээр есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Хөтөлбөрийн хэрэгжилт Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гурав дахь шатанд Толгойт, Шархад дэд төвд хэрэгжих бөгөөд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дуусчээ.

Дүүрэг дотроо төвлөрлийг багасгаж байгаа бодит жишээ тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дэд төвд бий. Газар нутаг томтой, 300 гаруй мянган хүн амтай тус дүүргийн Баянхошуу дэд төв нь  иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлдэг инкубатор төвтэй болоод гурван жил орчмын нүүр үзэж байна. Дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэг салбар нь Баруунсалаанд, Эрчим хүчний иргэдэд үйлчлэх төв Баянхошууны тойрогт, тэндээс холгүй баруун талд нь нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх Инкубатор төв, Баянхошууны шинэ эцэст Цагдаагийн тасаг гээд тус дүүргийн хойд талын хороодын оршин суугчид заавал Сонгинохайрхан дүүргийн төв, эсвэл хотын төв оролгүйгээр үйлчилгээ авах боломж хангагдаж, түгжрэлийг сааруулахад ч нэмэртэй, иргэд цаг заваа хэмнэхэд ч тустай зүйл болсон. Үнэхээр л 20-30 минут дотор Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалааны иргэд төрийн үйлчилгээг авдаг болсон нь “Хорин минутын хот” бодлого амьдралд хэрэгжиж буйн нэг жишээ юм.

Сэлбэ дэд төвийн бүсэд хамаарах 12 мянган айлыг ирэх жилээс нүүлгэн шилжүүлж тухайн бүс орчмыг орон сууцжуулах ажлыг бонд гаргаж шийдэхээр болжээ. Шархаданд дараагийн том төсөл хэрэгжүүлэх бондыг тун удахгүй Сингапур, Хонгконг зэрэг улсуудад танилцуулах ажээ. Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа цогцоор нь төлөвлөж, жишиг болгоно хэмээн Засгийн газар, нийслэлийн удирдлага хэлж байгааг онцлох учиртай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил форум дээр хэлсэн үгэндээ “Төрийн байгууллагын төвлөрлийг задлахгүйгээр их сургуулиудыг орон нутгууд руу шилжүүлнэ гэж ярих нь утгагүй. Энэ бол хувиа хичээлт.1960 онд нийслэл дөрвөн районтой, 1992 онд есөн дүүрэгтэй болж байв. Одоо нийслэлд реформ хийх цаг болсон. Үүнийг хийхгүй бол эс үйлдэхүй болно.

Нийслэл реформ хийж чадвал Улаанбаатар “20 минутын хот” болж чадна. Эмнэлэг, цагдаагийн тасаг, ажил руугаа 20 минутад, цэцэрлэгт хүрээлэн, ЕБС, худалдааны төв рүү 15 минутад, цэцэрлэг, бага сургууль руу 10 минутад очдог болно. Манай нийслэл Хөшигийн хөндий рүү, Туул голоо дагаад Багануур, Налайх, Тэрэлж, Гацуурт руу тэлэх боломжтой. Өнөөдөр 86 га газарт байгаа Их Тойрууг Богд уул руу тэлмээр байна. Дархан цаазтай Богд уулыг нүхлээд туннель гаргая гэдэг зоригтой Ерөнхий сайд байгаагүй. Бүх зүйлд мухар сүсгээр ханддаг, ТЭЗҮ-ээ хүртэл үл тоодог баймааргүй байна” гэж байлаа.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлбэл шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлэгдэх талаар Монгол Улсын Засгийн газар үзэж байгааг форумын дүгнэлт болгон ярилцсан юм.

Нийслэлд тулгамдсан уул овоо мэт олон асуудлын нэг нь хүн амын хэт төвлөрөл. Үүнийг шийдвэрлэх талаар Нийслэлийн эрх зүйн байд­лын тухай шинэчилсэн хуульд дагуул хотуудыг байгуулан хөгжүүлэх талаар тусгасан байдаг. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Шинэ Зуун мод зэрэг дагуул хотууд байгуулах нь тулгамдсан ажлын нэг болоод байгаа. Уг нь босгож чадвал бурхны дутуу бүтээсэн сэрэг дүрээс цаашгүй орхигдсон Майдар сити гэж төсөл бий. Тэдгээрт 200 мянга гаруй хүн оршин сууж нийгэм, эдийн засгийн шинэ суурьшлын бүсийг цогцлоох төлөв байдаг. Дагуул хотуудад олон улсын эдийн засгийн чөлөөт бүс, худалдаа, үйлчилгээний төвүүдийг байгуулж банк, санхүүгийн байгууллага, бир­жүүд ч төвлөрөх боломжтой юм.

Төвлөрлийг сааруулахаас гадна олон улсын нисэх онгоцны буудлын зэргэлдээ орших Шинэ Зуун мод дагуул хотод бараа, бүтээгдэхүүн, ачаа тээшийг богино хугацаанд гаалийн баталгаат агуулах, худалдааны чөлөөт бүсэд татан авчрах үйлчилгээг нэвтрүүлэх боломж бий. Тэнд хүлээн авсан бараа, ачаа тээшийг кодоор дамжуулан шалган нэвтрүүлэх дамжлага, гаалийн баталгаат агуулах, хил дамнасан  цахим худалдааны төв зэрэг бүхэл бүтэн иж бүрдэл системийг цогцлооно. Тэр бүхнийг дагаад ажлын байрууд олширно. Шинэ Зуун мод дагуул хот наад зах нь худалдаа, ложистик, тээврийн томоохон зангилаа бүс болно. Шавыг нь хэдэн жилийн өмнө тавьсан “Богд хан” төмөр зам ч холгүй өнгөрнө. Ингээд дагуул хотоо хөгжүүлбэл Улаанбаатар хотын түгжрэл, утаа униар багасах боломж дүүрэн бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2024 оны “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/69 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй явуулын баг энэ сарын 6-14-нд хаваржилт хүндэрч буй Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн алслагдсан сумдын иргэд болон отор нүүдлээр яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

Түүнчлэн хаваржилт нэн хүндэрсэн Хэнтийн Батноров сум, Дорнодын Мэнэнгийн тал дахь отрын бүс нутаг, Сүхбаатарын Баруун-Урт, Асгат, Сүхбаатар зэрэг алслагдсан сумдын 200 гаруй малчинд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд Монголд анх удаа мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд үений дурангийн мэс заслын аргаар гуяны шөрмөс шилжүүлэн нөхөн сэргээх эмчилгээг амжилттай хийлээ.

ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч, үений дурангийн эмч С.Батсүхээр ахлуулсан тус баг бүрэлдэхүүнд Монгол Улсын Хүний гавьяат эмч, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Б.Бүргэд, их эмч Б.Эрдэнэболд, С.Золжаргал, О.Амгаланхүү болон мэдээгүйжүүлэгийн эмч Ө.Оюунчимэг, мэдээгүйжүүлэгийн сувилагч Д.Айтолхын, Төрийн соёрхолт мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна.

Монгол Улсын анагаах ухааны салбарт гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, оношилгоо, эмчилгээнд орчин үеийн арга, техник, технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, үений дурангийн мэс засал эмчилгээг шинэ түвшинд хүргэснээр эмч, мэргэжилтнүүд үен дотор хөнөөл багатай аргаар эмчилгээ үйлчилгээний үр дүнг гаргаж, судалгаа шинжилгээтэй ажиллах бүрэн боломжтой болсон билээ.

Мөн энэ төрлийн мэс засал эмчилгээг хийлгэхээр АНУ, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг зорих иргэдийн урсгалыг татаж, эх орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойр, түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авах чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус бүр 4, Заналхийлэх, Татвар төлөхөөс зайлсхийх тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.А нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөний даргаар ажиллаж байсан Т.Ү нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээ, мэдээллээ ашиглан бусдад дарамт шахалт үзүүлж хахууль өгөхийг шаардан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авсан/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн иргэн Г.Д, Ч.Ж нар нь бүлэглэн 17 ширхэг тэсрэх бодис, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Н.Э нь мах, ноос, ноолуур, самар зэргийг худалдан авах, экспортод гаргах зэргээр 2020, 2021 онд нийт 1 тэрбум 188 сая төгрөгийн орлого олсон боловч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зориуд худал тодорхойлон нууж, 118.828.707 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Манай улс 2020 оноос эхлэн “цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд төрийн байгууллагуудын цахим системийг шинэчлэх ажлыг зохион байгуулсаар байна. Гэвч иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг Нийгмийн даатгалын цахим систем шинэчлэлт хийх нэрээр ажиллахгүй болсноор гурван сарын нүүрийг үзэж байгаа юм.

Энэ хугацаанд нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж, лавлагаа үйлчилгээ авах олон мянган иргэд төрийн үйлчилгээгээ авч чадалгүй хохирсоор байгаа талаараа цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тодруулбал,хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэд, жирэмсний тэтгэмжээ авах гэсэн эхчүүд, хавдартай өвчтнүүд гээд олон мянган иргэд шаардлагатай үйлчилгээгээ авч чадалгүй хохирсоор байгаа юм. Дээрх шинэчлэлтийн ажлыг анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийх болсон талаар холбогдох байгууллагууд мэдэгдэж байсан бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд төв болон орон нутгийн байцаагч, албан хаагчдад мэдээллийн шинэ системийг танилцуулах, дадлагажуулах, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр сургалт явуулж байв.

Үүний дараагаар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тус шинэчлэлтийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн ч одоогийн байдлаар цахим системийн ажиллагаа хэвийн байдалд шилжээгүй байна.

Нийгмийн даатгалын цахим системийн шинэчлэл хэзээ дуусч, хэвийн болох талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ” IT zone компанийг олон улсын төслийн хүрээнд сонгон шалгаруулсан. Төслийн хүрээнд манай олон ажлыг авсан байна лээ. E-job гээд сайтыг хийх ажлыг хүртэл авсан. Гүйцэтгэл хүнд байна. Нэгдүгээр сарын 01-ны өдрөөс нэлээн олон үйлчилгээ нэмэгдсэн. Гэтэл үйлчилгээг цахимаар олгоход асуудал үүсээд байна. Гуравдугаар сарын 15-ны өдөр гэхэд тогтворжино гэсэн мэдээллийг өгсөн” гэх мэдээлэлийг өгсөн ч өнөөдрийн байдлаар /2024.03.18/ хэвийн болоогүй иргэдэд хүндрэл учруулсан хэвээр байна. Тухайлбал, иргэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст “Эмнэлэгт хэвтсэний лист болон нэгдүгээр сард тогтоолгосон тэтгэвэр болон жирэмсний тэтгэмжээ авмаар байна. Тайлангаа илгээмээр байна” зэргээр бичжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал” сэдэвт “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-ийн урилгаар оролцож байна. Дээд түвшний уулзалтанд БНСУ-ын ерөнхийлөгч Юу Сог Ёль, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Шадар сайд Оливер Доуден болон Эстони, Швед, Шинэ Зеланд, Энэтхэг, Австрали зэрэг 30 орчим улсын гадаад харилцаа, цахим засаглал, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн сайд нар оролцож байна. Сайд Н.Учрал энэ үеэр “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Хүртээмжтэй нийгэм” сэдвээр үг хэллээ. Тэрээр “Нэгэн цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри манай эх орныг “Ардчиллын баян бүрд” хэмээн хэлж байлаа. Бид ардчиллыг бэхжүүлж мэдэх эрхийг хангуулахаар “Шилэн” нэртэй ил тод байдлын анхны нэгдсэн платформыг олон нийтэд танилцуулсан.

Энэхүү платформд 13 сая гаруй удаа хандсан бөгөөд улсын хэмжээнд, ялангуяа Засгийн газрын хөрөнгийн зарцуулалтын талаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөж, 27 сая гаруй ам.долларын зээлтэй тэнцэх 92 тэрбум төгрөгийн зээлийг буцаан төлжээ. Энэ нь Монголын ард түмэн технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүнд хүрч байгаагийн тод жишээ юм” гэлээ.

419234908_919054226675353_4371779087377860278_n

431295431_778986363741831_4264531063844684732_n

432630212_949014406897321_1331630107220697454_n

433004866_383555537878718_9180501409482618188_n

431269495_1558090168095930_4876123834393500159_n

419234908_919054226675353_4371779087377860278_n
431295431_778986363741831_4264531063844684732_n
432630212_949014406897321_1331630107220697454_n
433004866_383555537878718_9180501409482618188_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б” гэгчийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь 2019 онд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний Монгол гэрийг санаатай галдан шатааж, хүнийг алахаар завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой идэвхтэй хамтран ажилласны үр дүнд ийнхүү Монгол Улсад албадан авчирчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *